n

эрүүл мэндийн зөвлөгөө

2012-04-09,
“Эрүүл хүүхэд” аянд зориулсан Хэвлэлийн хурал болов Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Бямба, 2012оны 3 сарын 17

Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор 2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 39 тоот тогтоолын дагуу аяны бэлтгэл ажил хийгдэж байна. Аяны нээлт 3-р сарын 19 нд орон даяар болох гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлын явцын талаар ЭМЯ, БСШУЯ хамтран 2012 оны 3-р сарын 15 нд Хэвлэлийн хурал хийв. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон аяны Ажлын албаны гишүүд оролцож, хэвлэл мэдээллийнхэнд Эрүүл хүүхэд аянтай холбоотой мэдээлэл хүргэж, сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өгөв.  

Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 67 тоот тушаал гарч, “Эрүүл хүүхэд” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын албаны бүрэлдэхүүн, чиг үүргийг баталсан.

Ажлын албаны дарга, гишүүд үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, хүүхдийн зөвлөх эмч нарын багийг бүрдүүлэх, үзлэг явуулах бүтэц, схемыг зохиох, нэг хүүхдэд оногдох үзлэгийн өртгийг тооцох, үзлэгийн маягтыг боловсруулах, эмч нарыг сургах сургагч багш бэлтгэх, орон нутагт сургалт явуулах, үзлэгийн мэдээллийг нэгтгэх, сан үүсгэх бэлтгэлийг хангах, мэдээлэл сурталчилгаа явуулах, аймаг, орон нутгийг арга зүйгээр хангах зэргээр  аяны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.   

Үзлэгийг 0-5, 5-11, 11-18 насны ангиллаар явуулах бөгөөд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч нарын баг ажиллаж үзлэгийг хийнэ. Аяны эхний шат буюу бүх хүүхдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийх ажил 3-6-р сард хийгдэхээр төлөвлөгдөж байна. Аяны дүнг үндэслэн хүүхдүүдийг эрүүлжүүлэх ажил шат дараатайгаар энэ 2012 онд үргэлжлэн хийгдэх ба цаашид Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог улам чанартай боловсронгуй болгох бодлогыг Засгийн газраас боловсруулж, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм. 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax